АЖИЛЛАХ ГОРИМ

Turnitin-ийн ажиллах горим нь үндсэн 4 хэсгээс бүрдэнэ.

wall-clock-s2

Turnitin-ийн технологийн үйл ажиллагаа нь оюутан өөрсдийн хийсэн ажлаа системд илгээх үед эхэлдэг. Энэ нь веб интерфейсээр эсхүл тухайн сургуулийн өөрсдийн хэрэглэж буй сургалтын менежментийн системээр (LMS) дамжуулан системд илгээгдэх замаар дамжиж болно. Систем нь түгээмэл хэрэглэгддэг бүхий л файлын форматуудын (docx, pdf гэх мэт) хувьд тухайн материалын агуулгыг (текст) бусад эх сурвалжтай харьцуулан шалгадаг.

analyss

Текстийн шинжилгээг гурван төрлийн эх сурвалжаас ижил төстэй хэлбэрийг сонгон авах зарчмаар шалгаж эхлэх болно. Turnitin нь интернет эх үүсвэр, академик нийтлэгдсэн материалиуд болон оюутнуудаас өмнө нь ирүүлсэн баримт бичгийг агуулсан архивын эх сурвалжуудаас тус тус хайх боломжтой. Илрүүлсэн ижил төстэй текстүүдийн хэсгүүдийг гүнзгийрүүлэн шинжилж, бүхий л үр дүн нь хадгалагдана.

wall-clock-3wq

Баримт бичгийн шинжилгээ хийгдсэний үндсэн дээр эх сурвалжтай ижил төстэй текстүүдийг харуулах ба тус материалыг шалгаж буй багшийн дүн шинжилгээ эхэлнэ. Систем нь зөвхөн хуулбарлалтын хувь хэмжээг гаргаад зогсохгүй тухайн шалгаж буй материалын агуулгыг бусад харьцуулагдан шалгагдсан эх сурвалжийн агуулгуудаас ямар нэгэн үг нэмэгдсэн, хасагдсан, солигдсон, шилжүүлсэн тохиолдлуудыг илрүүлнэ. Энэ нь өөрөөр хэлбэл бага хэмжээгээр буюу цөөн хэдэн үгийг өөрчлөх замаар бусад эх сурвалжаас авсан агуулгыг харуулах боломжтой юм.

wall-clock-s2

Шинжилгээний үйл явц дууссаны дараа үр дүнгийн тайланг боловсруулж, тухайн материалыг шалгаж буй багшид хүргэнэ. Үр дүнгийн тайланг энгийн бөгөөд ойлгомжтойгоор толилуулах ба ямар нэгэн оюуны бүтээл хуулбарлах явдал гарсан тохиолдолд тухайн тайланд үндэслэн багш эцсийн шийдвэр гаргах боломжтой болох юм.

ДЭЭД БОЛОВСРОЛЫН САЛБАР

Oюуны бүтээл хуулбарлалтын (plagiarism) хяналтын системийг дээд боловсролын салбарт.

worldwide-13

Оюуны бүтээл хуулбарлалтын эсрэг чиглэсэн цогц систем

Оюуны бүтээл хуулбарлалтын хяналт нь багш нарын ажлыг хөнгөвчилж бусад үйл ажиллагаанд зарцуулж болох үнэ цэнэтэй цагийг хэмнэж өгдөг. Түүнчлэн Plagscan-ийг ашигласнаар оюуны бүтээл хуулбарлалтыг бууруулж, академик шударга бус байдлын (academic dishonesty) асуудлуудыг үр дүнтэй аргаар шийдвэрлэх боломжтой.

worldwide-26

Turnitin интерфейс нь тодорхой бөгөөд хэрэглэхэд хялбар

Системийг шинэ болон туршлагатай аль ч хэрэглэгч ашиглахад хялбар тул аливаа бэрхшээлгүйгээр ашиглах бүрэн боломжтой. Баримт бичгийг хүлээж авсны дараа систем нь үр дүнгийн тайланг бэлтгэж багш, профессоруудад хүргүүлнэ. Тухайн үр дүнгийн тайланд түүнд агуулагдаж буй текстүүдийн давхцал, давхацсан текстүүдийн эх сурвалж зэрэг мэдээллүүдийг хялбар ашиглаж болох интерфейсээр дамжуулан авах болно.

Үр дүнгийн тайланд багшийн зүгээс оюуны бүтээл хуулбарлалт байж болзошгүй эсэхийг шийдэхэд шаардлагатай бүхий л мэдээллийг агуулсан байх болно. Үүнд оюуны бүтээл хуулбарласан байж болзошгүй хувь, бүхий л хайж олсон эх сурвалжуудын жагсаалт, материалын үндсэн интерфейс болох шинжилгээний хэсэг гэх зэрэг үндсэн 3 хэсгээс бүрдэнэ. Мөн системийн анализ нь тухайн текст дэх ямар нэгэн үг нэмэгдсэн, хасагдсан, солигдсон, шилжүүлсэн тохиолдлуудыг илрүүлнэ.

worldwide-35

Turnitin оюутан, судлаачдыг зөв чиглэлд хөтөлнө

Хэрэглэгч байгууллагуудаас ирсэн Turnitin-ийг ашигласан туршлагууд нь эерэг байгаа ба сургалтын орчин дахь Turnitin-ын оролцоо нь оюутнуудад өөрсдийн бичвэртээ номзүй, эшлэл, парафраз буюу эх сурвалжаас авсан мэдээллийн утгыг алдагдуулалгүй өөрийн үгээр өөрчлөн бичих зэрэгт тус тус анхаарч, зөв бичихэд чухал түлхэц болдог.

wall-clock-3wq

Turnitin хэн нэгнийг (оюутан, судлаачид) бүтээлээ гүйцэтгэхдээ хуулбарласан эсэхийг эцсийн байдлаар тодорхойлдоггүй…

Turnitin нь ирүүлсэн материал дахь текстийн ижил төстэй шинж чанарыг илрүүлдэг ба эх сурвалжтай тохирсон хэсгүүдийг 3 төрлийн түвшинд (шууд хуулбарласан, өөрчилсөн, эшлэл хэлбэрээр авсан) ялгаж харуулна.  Тухайн материалд ашиглагдсан текстийн хэсгүүдийг буруугаар эсхүл зохисгүйгээр ашигласан эсэхийг шалгаж буй багш шийдэх бөгөөд ирүүлсэн материал дээр тайлбар (comment) үлдээх замаар оюутнуудтайгаа хамтран ажиллах дижитал орчныг бий болгоно. Жишээ нь багш нар оюутнуудад яаж шууд эшлэл татах (quotation), эш татах (citation), парафраз (paraphrase) хэрхэн хийх талаарх ойлголтыг өгч, улмаар судалгааны ажлын бичилтийн стандартуудыг дагаж мөрдөхөд чухал түлхэц болох юм.

TURNITIN НЬ БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫГ БАТАЛГААЖУУЛАХАД ТУСАЛДАГ.

Turnitin-ийг ашиглахад хялбар бөгөөд танай байгууллагад тус системийг нэвтрүүлэх үйл ажиллагаа болон хэрэгжилтийн явцад шаардлагатай бүхий л туслалцааг хүргэх болно. Ouriginal-ийн үйлчилгээг авах хүсэлтэй байгууллагууд нь өөрсдийн үйл ажиллагааны онцлогоос хамааран лиценз худалдан авах боломжтой. Энэхүү лицензүүд нь 12 сарын турш хүчинтэй байх ба захиалга нь жилийн аль ч өдөр үйлчлүүлэгчийн хүсэлтийн дагуу эхлэх боломжтой.

Turnitin-ийн захиалгад дараах үйлчилгээнүүд багтана:

  • Оюуны бүтээл хуулбарлалтыг шалгах систем
  • Тухайн байгууллагад зориулсан мэдээллийн бааз (Private Repository)
  • Бусад сургалтын менежментийн системтэй (LMS) холболт хийх (API integration)
  • Холбогдох сургалт болон гарын авлагаар хангах

Програм хангамжийг онлайн орчинд орон зай цаг хугацаанаас үл хамааран үүлэн буюу СLOUD үйлчилгээг ашиглан хэрэглэх боломжтой.

TURNITIN-ИЙГ ӨӨРСДИЙН СУРГАЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН СИСТЕМЭЭР ДАМЖУУЛАН АШИГЛАХ

Turnitin нь веб интерфейсээр дамжуулан ашиглахад маш хялбар байхаар зохиогдсон бөгөөд хэрэглэгчдийн олонх нь энэхүү аргыг сонгон оюуны бүтээл хуулбарлалтыг шалгах болон сурах үйл ажиллагааг сайжруулах зорилгоор ашигладаг. Turnitin-ийг хэд хэдэн сургалтын менежментийн системтэй (LMS) холбож, түүний нэгэн хэсэг болгон ашиглаж болно. Жишээ нь Moodle, Canvas, Schoology гэх мэт олон төрлийн түгээмэл хэрэглэгддэг сургалтын менежментийн системтэй (LMS) интеграц хийх боломжтой.

TURNITIN СУРГАЛТ

Бид танай байгууллага дээр Turnitin-ийг хэрхэн ашиглах талаар  зааварчилгаа өгөх сургалтыг багш, ажилтнуудад зохион байгуулах боломжтой. Энэ нь Turnitin-ийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл олж авах, системийн талаарх ойлголтын зөрүүг арилгаж, системтэй холбогдолтой асуултуудад хариулт өгч, оюуны бүтээл хуулбарлахаас сэргийлэх үйл ажиллагааг эхлүүлэх боломжтой.