БИДНИЙ ЗОРИЛГО

Юнисолюшн Партнерс ХХК нь Америкийн Нэгдсэн Улсын Turnitin хуулбар шалгах програмын Монгол улсад албан ёсоор үйлчилгээ үзүүлэгч юм.

Бид мэдээллийн дэвшилтэд технологид тулгуурлан оюутан, судлаачдын оюуны бүтээлийг баталгаажуулах, хамгаалах, тэдгээрийн судалгааны арга барилыг дээшлүүлэх ажлыг үр дүнтэй болгохын тулд Америкийн Нэгдсэн Улсын Turnitin LLC-ийн зохион бүтээж хөгжүүлсэн Plagiarism буюу оюуны бүтээлийг хуулбарлахаас сэргийлэх олон улсын жишигт нийцсэн цогц системийг албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлэн ажиллаж байна.

Энэхүү систем нь дээд боловсролын салбарын сургалтын чанарыг сайжруулах, цаашлаад судалгаанд суурилсан сургалтын арга барилыг хөгжүүлэх үйл явцад томоохон түлхэц болно хэмээн харж байна.

TURNITIN LLC КОМПАНИЙН ТАЛААР

Тус компани нь 2000 онд байгуулагдсан ба зохиогчийн эрхийг хамгаалах зорилго бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлдэг. Энэхүү үйлчилгээ нь хувийн мэдээллийг боловсруулах, хамгаалах талаарх олон улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, дүрэм, журмыг 100% дагаж мөрддөг.

Систем хөгжүүлэгчийн үйлчилгээнд дэлхий даяар 170 гаруй оронд 15000 гаруй байгууллага хамрагддаг ба хэрэглэгчид нь оюуны бүтээл хуулбарлалтыг таних зорилгоор энэхүү програм хангамжийг ашигладаг.

Мөн систем хөгжүүлэгчийн технологи нь Латин, Араб, Кирилл үсгийн тэмдэгт бүхий текстийг шалгаж болох учир Монгол хэл дээр бичигдсэн материалуудын хувьд тус програмыг ашиглах бүрэн боломжтой юм.

TURNITIN-ИЙН АЧ ХОЛБОГДОЛ

Системийн автомат үйл ажиллагаа нь зөвхөн багшийн цагийг хэмнээд зогсохгүй оюуны бүтээл хуулбарлахаас урьдчилан сэргийлэх үр нөлөөг дээшлүүлж, дээд боловсролын чанарыг сайжруулахад чиглэгдэнэ.

Боловсролын байгууллагад үзүүлэх нөлөө

Turnitin системийг боловсролын тогтолцооны нэг хэсэг болгон ашигласнаар оюутан, судлаачдад оюуны бүтээл хуулбарлах нь боловсролын чанар болон нийгэмд үзүүлэх сөрөг үр нөлөөний талаарх ойлголтыг үр дүнтэй хэлбэрээр өгөх бололцоотой юм.

Мөн Turnitin нь сургалтын чанарыг сайжруулах, цаашлаад судалгаанд суурилсан сургалтын арга барилыг хөгжүүлэх үйл явцад үнэтэй хувь нэмэр оруулахуйц өндөр ач холбогдолтой цогц систем юм.

Түүнчлэн энэхүү систем нь их, дээд сургуулиудын ямар ч сургалтын арга барил, түвшин бүрт нийцэж ажиллах бөгөөд тэдгээрийн өдөр тутмын үйл ажиллагаанд аливаа саад учруулахгүйгээр уян хатан зохицон ажиллах (user friendly environment) байдлаар зохион бүтээгдсэн.

ТЕХНОЛОГИЙН ТАЛААР

ҮНДСЭН ТЕХНОЛОГИ

Үндсэн технологи нь дэвшилтэт алгоритм ашиглан шифрлэгдсэн холболтоор (256-bit SSL) дамжуулагдсан олон тооны дижитал эх сурвалжуудыг хайж олдог. Өөрөөр хэлбэл тус технологи нь интернет болон өөрсдийн үндсэн мэдээллийн баазаас хэрэглэгчийн ирүүлсэн ажил/судалгааны давхардлыг илрүүлж, үр дүнг мэдээллэдэг.

АЛГОРИТМ

Дараалсан гурван үгийн заалт нь тус технологийн plagiarism-г илрүүлэх алгоритмийн үндсэн элементийг бүрдүүлдэг ба энэ нь текстийн утгыг алдагдуулалгүй байрлалыг нь өөрчилсөн, ижил төстэй утга агуулсан, текстээр орлуулан бичсэн зэрэг үйлдлүүдийг илрүүлэн таних байдлаар зохиогдсон.

Энэхүү илрүүлэх үйл явц дуусмагц хиймэл оюун ухаанд (artificial intelligence)  суурилсан технологи нь дэлгэрэнгүй үр дүнг танилцуулдаг ба шууд эшлэл, бага зэргийн давхцал зэргийг дэлгэрэнгүйгээр үр дүнтэй тодорхойлж өгдөг.

МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ

Мэдээллийн аюулгүй байдал болон нууцлалыг хадгалах үүднээс Prio Infocenter AB нь Европын холбооны улсын “Хувийн мэдээллийг хамгаалах ерөнхий журам” (General Data Protection Regulation)-ийн дагуу аюулгүй байдлыг хангаж ажилладаг. Үүний хүрээнд хэрэглэгчид өөрсдийн материалыг бүрэн хянах боломжтой ба зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд дэлгэхийг хориглодог. Мөн хэрэглэгчид материалаа устгах үед системээс давхар устгагддаг тул тухайн материалын хуулбар үлддэггүй.

Мэдээллийн хамгаалалт болон Хууль эрх зүйн нийцэл

  • Шифрлэгдсэн холболтыг ашигладаг (256-bit SSL).
  • Хэрэглэгчдийн материалууд https протоколын хүрээнд хамгаалагдсан орчинд дамжуулагдана.
  • Хэрэглэгчдийн материалуудыг нууцлалтайгаар үндсэн мэдээллийн санд байршуулна.
  • Хэрэглэгчдийн нэрийн өмнөөс тэдгээрийн материалыг боловсруулах нь “General Data Protection Regulation”-аар зохицуулагддаг.

MЭДЭЭЛЛИЙН БААЗ

Бүх төрлийн цахим хуудасны эх сурвалж болон дижитал контент бүхий томоохон цахим хэлбэрийн мэдээллийг ашигладаг. Цахим хуудасны эх сурвалжаас гадна үндсэн мэдээллийн баазруу хандах боломжийг бий болгоно. Энэхүү мэдээллийн бааз нь өмнө хадгалагдсан материалууд болон бусад хэрэглэгчдийн ирүүлж буй материалуудын нэгдсэн сан юм. Уг сан нь оролцогч байгууллагууд, хэвлэн нийтлэгчид болон оюутан, судлаачдаас ирүүлсэн бүх материалуудаар байнга шинэчлэгдэн өргөжиж байдаг.

Үндсэн мэдээллийн баазын ач холбогдол

  • Бусад дээд боловсролын байгууллагуудтай хамтарсан дундын мэдээллийн сан нь шинээр ирүүлж буй материалыг өмнө нь буюу хуучин ирүүлсэн материалтай харьцуулах боломжийг бий болгоно. Энэ нь оюутан судлаачдыг бусдаас хуулбарлах байдлыг бууруулна.
  • Тус сан нь дэлхийн хэмжээнд бусад институц, байгууллагууд болон судлаачдын хийж гүйцэтгэсэн ажлуудтай харьцуулалт хийх боломж олгоно.
  • Үндсэн мэдээллийн баазад академик сэтгүүлүүд (academic journals) болон бусад эх сурвалжуудыг байнга нэмж байдаг.

PLAGIARISM-ИЙН ТАЛААРХ ОЙЛГОЛТ ЮУГ ХАМРАХ ВЭ?

Oюуны бүтээл хуулбарлах гэдэг нь бусдын хийж гүйцэтгэсэн аливаа бүтээл эсвэл санааг эшлэлгүйгээр хуулбарлан ашиглах ойлголтыг хэлнэ. Энэхүү ойлголт нь дээд боловсролын байгууллагын хувьд өндөр ач холбогдолтой бөгөөд академик ёс суртахуун (academic integrity) болон бусад ёс зүйн байдлыг зөрчсөн үйлдлээр тодорхойлогдоно. Тиймээс оюутан, судлаачдыг аливаа эх сурвалжаас (бусдын гүйцэтгэсэн оюуны бүтээл) хэрхэн зөвөөр эшлэлийг татах, парафраз буюу эх сурвалжаас авсан мэдээллийн утгыг алдагдуулалгүй өөрийн үгээр өөрчлөн бичих зэрэг чадварт суралцуулах нь чухал ач холбогдолтой юм.