Turnitin програмыг ашиглан таны материалд Plagiarism байгаа эсэхийг шалгахад тус материалд орсон таны хувийн мэдээллүүд болон таны материал/document бүхэлдээ манай програмаар боловсруулагдаж таны дансны мэдээлэлд нэмэгдэж орно. Энэхүү баримт бичиг нь бид мэдээллийг хэрхэн боловсруулдаг тухай мөн та өөрийн хувийн мэдээлэлтэй холбогдуулж ямар эрх эдлэх боломжтой болохыг танд ойлгуулах зорилготой болно.
Энэхүү бодлогын бичиг баримтын хүрээнд “бид”, “манай” эсхүл “өөрсдийн” гэх нэршлүүд нь Turnitin LLC буюу таны хувийн мэдээлэл, материалыг (Plagiarism-н шалгалт) ямарваа хууль бус оюуны өмчийг зөвшөөрөлгүйгээр ашигласан эсэхийг шалгах боловсруулалтыг хийж буй хуулийн этгээдийг төлөөлнө. Харин “Бодлого” гэх-ээр энэхүү Нууцын бодлогыг, “Цахим хуудас” болон “Үйлчилгээ” гэх-ээр Turnitin-ийн програм болон цахим хуудас дахь бүхий л үйлчилгээ гэж үзнэ.
1. Хувийн мэдээлэл – бидэнд цугларсан мэдээлэл болон тэдгээрийн хэрэглээ
1.1 Дансны мэдээлэл/Account data
Та бүртгүүлэх үед бид “Turnitin” программ дээр танд зориулан хувийн данс (цаашид “Данс” гэх) нээх бөгөөд дансны мэдээлэлд дараахь хамаарна:
- Хэрэглэгчийн нэр/username буюу таны цахим шуудангийн хаяг/email
- Таны нууц үг/password
Plagiarism-н шалгалт, шинжилгээ хийж үр дүнг танилцуулах болон түүнд хандах боломжийг бүрдүүлэхэд энэ нь зайлшгүй шаардлагатай. Та өөрийн профайл буюу хувийн мэдээлэлдээ нэмэлт мэдээлэл оруулах боломжтой. Үүнд нэр, ашиглах хэл болон хүйс зэрэг мэдээллийг оруулж болно. Дансны мэдээлэл нь олон нийтэд хаалттай байх бөгөөд Систем хөгжүүлэгч болон (боломжтой бол) танай байгууллагын дотоод сүлжээнд таныг болон таны бичиг баримтыг таньж тогтооход ашиглагдана.
1.2 Шууд бүртгэл / Single-Sign-On
Хэрэв та бусад цахим үйлчилгээний хэрэгслүүдийг (тухайлбал Facebook, Google, Yahoo, Microsoft) ашиглан нэвтэрсэн тохиолдолд тухайн цахим үйлчилгээний хэрэгслээс таны дансны мэдээллийг шилжүүлж авах болно.
1.3 Баримт бичигт агуулагдаж буй өгөгдөл/ Information in documents
Plagiarism илрүүлэх шалгалтын үед тухайн бичвэрийн өгөгдөл өөр баримт бичгийн өгөгдөлтэй таарах буюу давхцаж байгаа эсэхийг шалгадаг. Хайлт хийхийн тулд ижил утгатай хос үгсийг түүн авч, өгөгдлийн сан руу санамсаргүй байдлаар (randomized fashion) илгээдэг.
1.4 Таны IP хаяг, веб хөтчийн тохиргоо/browser settings болон байршил
Та манай вебсайтад зочлоход бид таны компьютерийн АйПи хаяг /IP/ болон веб хөтчийн /Browser/ тохиргоог бүртгэдэг. АйПи хаяг гэдэг нь цахим хуудсанд зочлоход ашигласан компьютерийн тоон хаягийг хэлнэ. Веб хөтчийн тохиргоо гэдэгт таны ашиглаж буй веб хөтчийн төрөл, хэл болон цагийн бүс хамаарна. Бид эдгээр мэдээллийг вэбсайтыг зүй бусаар ашигласан эсхүл түүнтэй холбоотой хууль бус үйлдэл хийгдсэн тохиолдолд уг үйлдлийг хийхэд ашигласан компьютерийг олж тогтоох зорилгоор бүртгэж авдаг болно. Түүнчлэн АйПи хаягийг ашиглан таны байршил (хот)-ыг тогтоодог бөгөөд манай вэбсайтыг ашиглахад ямар Нөхцөлүүд болон Журмууд хэрэглэгдэх болохыг тодорхойлдог.
1.5 Мэдээ болон багц цахим шуудан/Newsletters and digest emails
Та биднээс зарын шинжтэй мэдээ мэдээлэл, цахим шуудангийн жагсаалтын дагуу автоматаар илгээгдэх имэйл хүлээн авахаар захиалга өгсөн тохиолдолд бид таны нэр, имэйл хаяг болон сонирхож буй агуулга зэрэг мэдээллийг цуглуулна. Та зар мэдээ, автоматаар илгээгдэх имэйл хүлээн авах захиалгаа цуцлах тохиолдолд хүлээн авсан мэдээллийн доод хэсэгт байрлах холбоосыг дарна уу.
1.6 Таны хувийн мэдээллийг бид юунд ашигладаг вэ?
Таны бидэнд ил тод болгосон мэдээллийг бид доорх зорилгуудын дагуу ашиглана:
- Plagiarism илрүүлэх шалгалтын үр дүнг гаргаж, танилцуулах, татаж авах зэрэг үйлчилгээг үзүүлэх;
- Цахим хуудсанд шинээр нэвтрэн орох болон давтан нэвтрэх үед таныг бүртгэлтэй хэрэглэгчээр таниулах;
- Цахим хуудас болон үйлчилгээгээ сайжруулах;
- Таны асуултанд хариу илгээх буюу холбогдох харилцагчийн үйлчилгээг үзүүлэх;
- Та Plagiarism-с сэргийлэх сан-д (Plagiarism Prevention Pool) оролцож байгаа үед таны материалтай өөр хэрэглэгчийн материал давхардан тухайн хэрэглэгч үүнтэй холбоотой асуулт асуух тохиолдолд холбоо барих;
- Зарын шинжтэй мэдээ мэдээлэл илгээх (хүлэн авахаар бүртгүүлсэн тохиолдолд;
- Хүсэлтийн дагуу байгууллагынхаа бусад хэрэглэгчидтэй баримт бичгийг хуваалцах;
- Бизнесийн олон төрлийн дотоод зорилтуудад оролцож хамрагдах, тухайлбал мэдээллийн шинжилгээ, аудит, залилангаас сэргийлэх, хяналт тавих, шинэ бүтээгдэхүүний хөгжүүлэлт, үйлчилгээ болон цахим хуудсыг сайжруулах, өөрчлөх, хэрэглээний хандлагыг тодорхойлох, сурталчилгааны хэрэгслүүдийн үр дүнтэй байдлыг тодорхойлох болон манай бизнесийн үйл ажиллагаа, өргөтгөлд хувь нэмэр оруулах;
- Хууль, эрх зүйн шаардлага, нийтийн болон төрийн эрх бүхий байгууллагын хүсэлт шаардлага, салбарын холбогдох стандарт болон дотоод дүрэм журмыг дагаж мөрдөх;
- Үйлчилгээний Ерөнхий Нөхцөлүүд/Terms & Conditions биелэлтийг хангах;
- Өөрийн болон хамаарал бүхий этгээдүүдийн үйл ажиллагааг хамгаалах;
- Өөрсдийн эрх, нууц байдал ба хамтран ажиллагчид, гишүүд, таны болон бусдын аюулгүй байдал, өмч хөрөнгийг хамгаалах;
- Бидэнд учирч болзошгүй хохирлын үед хэрэглэж болох арга замыг хэрэглэх зөвшөөрөл өгөх.
Бид таны материалыг хүлээн авах болон боловсруулах үед, мөн танд тусгайлсан мэдээлэл хүргүүлэх зорилгоор таны мэдээллийг ашиглана.
1.7 Ямар хууль зүйн үндэслэл дээр бид таны хувийн мэдээллийг боловсруулах вэ?
Таны хувийн мэдээллийг бид доорх зорилгуудын дагуу боловсруулна:
- Гэрээний дагуу үүргээ биелүүлэхэд (Хувийн мэдээллийг хамгаалах ерөнхий журам буюу GDPR*-ын 6.1.b заалт)
- Өөрсдийн хуулийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд (Хувийн мэдээллийг хамгаалах ерөнхий журам буюу GDPR*-ын 6.1.c заалт) болон Plagiarism шалгах онлайн програм хангамжийг ашиглахад
- Өөрсдийн цахим хуудсыг ажиллуулах болон танд хүргэж буй үйлчилгээтэй холбоотой хуулийн дагуух бизнес сонирхлуудыг, мөн гуравдагч этгээдийн хуулийн дагуух хүсэлт сонирхлыг таны үндсэн эрх, сонирхолтой зөрчилдөөгүй тохиолдолд гүйцэлдүүлэхэд (Хувийн мэдээллийг хамгаалах ерөнхий журам буюу GDPR*-ын 6.1.f заалт)
- Байгууллагын хувьд хууль ёсны дагуух нэхэмжлэхийг барагдуулах эсхүл түүнээс хамгаалах шаардлага гарсан тохиолдолд (Хувийн мэдээллийг хамгаалах ерөнхий журам буюу GDPR*-ын 9.2.f заалт)
Таны хувийн мэдээллийг боловсруулах дээрх шалтгаанууд нь зарим тохиолдолд давхардаж байгаа ба зарим үед таны хувийн мэдээллийг боловсруулах олон шалтгаан зэрэг гарч болно. Та бидэнд хувийн мэдээллээ боловсруулах зөвшөөрөл өгсөн тохиолдолд (Хувийн мэдээллийг хамгаалах ерөнхий журам буюу GDPR*-ын 6.1.a заалт) жишээ нь манай мэдээллийг хүлээн авахаар бүртгүүлсэн үед, та шийдвэрээ буцаан өөрчлөх бүрэн боломжтой. Харин бид холбогдох журмын дагуу таны хувийн мэдээллийг боловсруулах боломжтой гэдгийг анхаарна уу. Та хувийн мэдээлэл боловсруулах үйл ажиллагааг хязгаарлах эсхүл таслан зогсоохыг шаардах эрхтэй.
*General Data Protection Regulation
2. Хувийн мэдээллийг ил болгох / Disclosure of personal information
2.1 Цахим хуудсанд хувийн мэдээлэл ил болгох
Бид хувийн мэдээллийг цахим хуудсандаа задруулдаггүй бөгөөд онцгой тохиолдолд (жишээ нь: гэрчлэл, амжилтын түүх зэрэг) тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр ил болгоно.
2.2 Профайлтайгаа холбох үйлчилгээнд хувийн мэдээлэл ил болгох / Disclosure on services to which you connect your profile
Аливаа үйлчилгээтэй хуваалцдаг хувийн мэдээллүүдээс гадна, тухайн үйлчилгээ үзүүлэгч нь таныг Turnitin програмыг хэрэглэдэг болохыг мөн хэзээ Turnitin-д нэвтэрч мөн гарч байгааг мэдэх боломжтой болно.
2.3 Бусад үйлчилгээ, цахим хуудас болон компаниудад хувийн мэдээлэл ил болгох / Disclosure to other services, websites and companies
- Гадны өгөгдлийн сан/database-рүү хайлт хийлгэх хүсэлт гаргах: Бодлогын 1.3-т дурдсаны дагуу утгын хувьд давхцалтай материалуудыг олох зорилгоор холбоотой үгсийг гадны өгөгдлийн сан/database рүү илгээдэг. Хэрэв тухайн материалд хувийн мэдээлэл агуулагдсан бол тухайн мэдээлэл нь санамсаргүй (randomized) байдлаар материалын бусад агуулгатай холилдох зарчмаар илгээгдэж хувийн мэдээллийн аюулгүй байдал болон нууцлалыг хангаж өгдөг.
- Plagiarism-aaс сэргийлэх сан (Plagiarism Prevention Pool): Та Plagiarism-aaс сэргийлэх сан-д оролцож байгаа бол та бусад хэрэглэгчдэд өөрийн материалуудтай давхардал багаа эсэхийг шалгах зөвшөөрөл өгч байгаа хэрэг юм. Энэ үед хэрэв бусад хэрэглэгчдийн материалд таны материалтай давхардсан хэсэг илэрсэн тохиолдолд тухайн хэсгийн өмнөх болон дараах богино хэсэг бусад хэрэглэгчдэд харагдана. Харин бусад хэрэглэгч энэ шалтгааны улмаас таны материалыг үзэх хүсэлтийг гаргасан тохиолдолд таны нэр ил тод болохгүй бөгөөд та тухайн хэрэглэгчид танигдахгүй үлдэнэ. Харин та өөрийн нэр болон мэдээллийг ил тод болгох мөн материалаа бүрэн байдлаар харуулах эсэхээ ирүүлсэн хүсэлтэнд хариу (тийм/үгүй) өгөх байдлаар сонгож болно.
2.4 Мэдээлэл ил болгох бусад тохиолдлууд / Other disclosures
Дээрх дурдсан шалтгаануудаас гадна, бид таны хувийн мэдээллийг дараах этгээдүүдэд дараах нөхцөл байдалд ил болгоно:
- Гуравдагч этгээд борлуулагч, зөвлөгөө өгөх байгууллага болон бусад үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудад биднийг төлөөлж үйлчилгээ үзүүлэх боломжоор хангах үед;
- Хууль тогтоомж, нийтийн болон төрийн эрх бүхий байгууллагын хүсэлт шаардлагыг биелүүлэх, нэхэмжлэлд хариу тайлбар гаргах болон шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох (шүүхийн мэдэгдэх хуудас, шүүхийн шийдвэр, захирамж үүнд хамаарна гэхдээ үүгээр хязгаарлагдахгүй);
- Мөрдөн шалгах ажиллагаа болон аливаа хэргийг шалгах ажиллагаатай холбогдуулан эрх бүхий төрийн байгууллагатай хамтран ажиллах;
- Гуравдагч этгээдүүдэд Үйлчилгээний Ерөнхий Нөхцөлүүд/Terms & Conditions болон Гарын авлагын/Guidelines зааварчилгааг биелүүлэхтэй холбогдуулж;
- Өөрийн болон хамаарал бүхий этгээдүүдийн үйл ажиллагааг хамгаалах үүднээс гуравдагч этгээдэд;
- Бидэнд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх боломжит арга хэмжээг авах үүднээс гуравдагч этгээдэд;
- Сэжиг бүхий, эсхүл хориглосон үйл ажиллагааг мөрдөн шалгах, урьдчилан сэргийлэх, зохих арга хэмжээ авах үүднээс гуравдагч этгээдэд (Цахим хуудсыг зүй бусаар ашиглах, залилан мэхлэх гэмт хэрэг үүнд хамаарна гэхдээ үүгээр хязгаарлагдахгүй);
- Систем хөгжүүлэгч компани өөрчлөн байгуулагдах, нэгдэж нийлэх, худалдагдах, худалдан авах, хамтарсан компани байгуулах, эрх үүргээ шилжүүлэх, өмч хөрөнгөө бүхэлд нь эсхүл хэсэгчлэн бусдад шилжүүлэх тохиолдолд гуравдагч этгээдэд (Дампуурах эсхүл ижил төстэй бусад үйл явдал үүнд хамаарна гэхдээ үүгээр хязгаарлагдахгүй).
3. Мэдээллийн хяналт / Data controller
3.1 Бидний зүгээс хяналт тавих мэдээллүүд/ Information for which we are the data controller
Бид таны дансны мэдээлэл буюу профайл нээж түүнийгээ ашиглахад шаардагдах мэдээллүүдэд (дараах болон бусад мэдээллүүд: цахим шуудангийн хаяг, нууц үг болон таны IP хаягийн бүртгэл) хяналт тавьдаг. Мөн бид бусад үйлчилгээнүүдэд ил тод болгосон таны мэдээллүүдийн (2.3-г харна уу) хувьд хяналт тавьж ажиллана. Бидний мэдээлэл цуглуулах үйл ажиллагаа нь ХБНГУ-ын мэдээлэл хамгаалах тухай хууль тогтоомжид захирагддаг.
3.2 Таны зүгээс хяналт тавих мэдээллүүд/Information for which you are the data controller
Та Plagiarism-г шалгахаар оруулсан мэдээллийн агуулга болон бусад гуравдагч этгээдээр дамжуулан шууд бүртгэлээр/single-sign-on програмд нэвтэрч, оруулсан хувийн мэдээлэлдээ хяналт тавьна.
4. Бусад цахим хуудаснуудын холбоос / Links to websites
Манай цахим хуудас болон Plagiarism-н үр дүнгийн тайлан бусад цахим хуудаснуудын холбоосуудыг/links агуулдаг. Энэ нь бид тус холбоостой цахим хуудаснуудыг сурталчилдаг гэсэн үг биш юм. Бид тухайн гуравдагч холбоос бүхий цахим хуудаснуудын агуулгыг хянадаггүй бөгөөд тэдний өмнөөс бодлого болон үйл ажиллагаатай холбоотой аливаа хариуцлага хүлээхгүй болно. Гуравдагч холбоос бүхий цахим хуудаснууд хувийн мэдээллийг хэрхэн цуглуулж, боловсруулж, ашигладаг бодлого нь манай бодлогоос өөр тул бид таныг тэдний нууцын бодлогуудыг судалж үзэхийг зөвлөж байна.
5. Мэдээллийн боловсруулалт болон хувийн мэдээллийг Европын холбооны улсуудаас гадагш гаргах / Data processors and transfer of personal information outside the EU
Бид өөрийн цахим хуудас болон үйлчилгээний техникийн үйл ажиллагааг гадны компаниудад хариуцуулж хийлгэдэг. Эдгээр компаниуд нь бидний хянадаг хувийн мэдээллийг боловсруулах, төрөлжүүлж ангилах, өөрчлөх үүрэгтэй. Энэхүү бодлогыг хүлээн зөвшөөрснөөр та өөрийн хянадаг мэдээллийг эдгээр компаниудаар боловсруулахыг бидэнд зөвшөөрсөн гэсэн үг юм. Бид эдгээр компаниудтай мэдээлэл боловсруулах гэрээний хүрээнд хамтран ажилладаг бөгөөд гэрээний дагуу эдгээр компаниуд нь бидний зааварчилгааны дагуу ажиллах үүрэгтэй болно. Та энэхүү бодлогыг хүлээн зөвшөөрснөөр Вебсайт ашиглах зорилго болон Бодлогод нийцүүлэн эдгээр компаниудад мэдээллийг боловсруулах зааварчилгаа өгөх эрхийг бидэнд олгоно. Эдгээр компаниуд нь мэдээллийг санамсаргүй эсхүл хууль бусаар устгах, бусдад алдах, зөвшөөрөлгүй этгээдүүдэд задруулах, зүй бусаар ашиглах, мэдээлэл хамгаалах тухай хууль тогтоомжийг зөрчсөн бусад арга хэлбэрээр боловсруулах эрсдэлээс хамгаалах техникийн болон зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлдэг.
Таны хүсэлтээр – тохиромжтой цалин хөлсийг тухайн ажилд зарцуулагдах цаг тутмын цалин хөлсний хувь хэмжээний дагуу төлөх үндсэн дээр – мэдээллийн боловсруулах компаниуд нь дээр дурдсан технологийн ба зохион байгуулалтын хувьд сэргийлэх болон хамгаалах алхмуудыг авсан гэдгийг нотлох мэдээлэл бичиг баримтыг үзүүлнэ.
Бид цахим хуудасныхаа үйл ажиллагаа болон Plagiarism шалгах үйлчилгээгээ явуулахдаа Европын холбооны улсуудаас гаднах мэдээллийн боловсруулах компаниудтай хамтарч ажилладаггүй. Зарим мэдээлэл боловсруулдаг компаниуд болон гуравдагч үйлчилгээ (цахим шуудангийн дэмжлэг, цахим хуудсын шинжилгээ) үзүүлэгч байгууллагууд нь Европын холбооны улсуудаас гадна байрладаг, жишээ нь АНУ. Манай цахим хуудасны нүүр хуудсанд цахим шуудангийн дэмжлэг ба цахим хуудсын шинжилгээний мэдээллүүдийн нэгтгэх зорилгоор аюултай гуравдагч улсуудад таны хувийн мэдээллийг хамгаалах, дамжуулалтыг зохицуулах тухай хуулийн орчин байгаа тохиолдолд (жишээ нь мэдээлэл боловсруулдаг компаниуд Европын холбоо болон АНУ-н хоорондох Privacy Shield зохицуулалтын нэг хэсэг) мэдээллэл боловсруулдаг компаниудыг ашиглахыг та үүгээр хүлээн зөвшөөрч байгаа юм.
6. Мэдээллийн хадгалалт / Data retention
Та манайд бүртгэгдсэн данстай болон манай үйлчилгээг авах хүсэлтэй хэвээр байгаа тохиолдолд бид таны дансны мэдээлэл, бусад бидэнд ил тод болгосон мэдээлэл ба таны Plagiarism-н үр дүнгийн тайлан зэргийг хадгалдаг. Хэрэв та дансаа устгахаар шийдвэл таны бүх Plagiarism-н үр дүнгийн тайлан болон бусад материалууд мөн устахыг анхаарна уу. Таны хүсэлтийн дагуу эдгээр мэдээллүүдийг бид устгах ба ингэхдээ зөвхөн дараах мэдээллүүдийг агуулсан бүртгэлийг хадгалж үлдэнэ. Үүнд: таны нэр, цахим шуудангийн хаяг, дансыг устгасан огноо мөн таны бүх материалуудын нэр, үгийн тоо, үүсгэсэн болон устгасан огноонууд. Энэхүү бүртгэл нь нэг жил хадгалагдах ба бусад бүх мэдээлэл устана. Зарим тохиолдолд та хэдий дансаа хаасан ч бид зарим мэдээллийг (жишээ нь цахим хуудсанд хандсан тоо) ерөнхийлж нэгтгэсэн болон данс эзэмшигч нь үл мэдэгдэх байдлаар хадгална.
7. Аюулгүй байдлын арга хэмжээ болон цахим шуудангийн харилцаа / Security measures and email communication
Бид таны мэдээллийг байгууллагынхаа хүрээнд хамгаалах зорилгоор зохион байгуулалтын, технологийн болон захиргааны арга хэмжээнүүдийг авдаг ба бид тогтмол өөрсдийн системийн алдаа дутагдлыг олох зорилгоор аудитын шалгалт хийдэг. Гэвч цахим ертөнц/internet нь 100% аюулгүй орчин биш учраас бид таны бидэнд ирүүлсэн мэдээллийн аюулгүй байдалд баталгаа өгөх боломжгүй юм. Цахим хуудас ашиглан хүргүүлсэн шуудан нь шифрлээгүй/not encrypted байх магадлалтай тул бид таныг бидэнд хүргүүлэх цахим шуудандаа нууц мэдээлэл оруулахгүй байхыг зөвлөж байна.
8. Cookies
Цахим хуудас нь таны компьютерт хадгалагддаг cookies болон үүнтэй ижил төстэй технологиуд, текст файл зэргийг цахим хуудсын хэрэглээнд шинжилгээ хийх зорилгоор ашигладаг. Та манай цахим хуудсыг ашигласнаар доор дурдсан байдлаар cookies –г ашиглахыг бидэнд зөвшөөрч байгаа юм.
8.1 Бид ямар төрлийн Cookies хэрэглэдэг вэ?
Cookies гэдэг нь цахим хуудсууд таны компьютерийн хатуу диск/hard disc, таблет компьютер, ухаалаг гар утас зэрэгт байрлуулдаг жижиг хэмжээний мэдээллүүд юм. HTML5 нь Cookies –тэй төстэй цахим агуулах/Web Storage-г танилцуулсан ба бид доорх мэдээлэлдээ үүнийг Cookies гэж үзэх болно. Cookies нь цахим хуудас, таны болон таны веб хөтчийн хоорондын харилцаа холбоог илүү үр дүнтэй болгох зорилгоор ашигладаг мэдээллийг агуулж байдаг. Cookies нь таныг хэрэглэгч гэхээсээ илүүтэйгээр таны компьютер буюу хэрэгслийг олж тодорхойлдог. Бид session cookies, persistent cookies, HTML5 sessionStorage болон HTML5 localStorage гэсэн Cookies ашигладаг.
Session cookies болон HTML5 sessionStorage нь богино хугацаанд таны компьютерт байрладаг бөгөөд та веб хөтчөөсөө гарахад устаж алга болдог. Харин Persistent cookies нь таны компьютерт байнгын байрлах ба таныг устгах хүртэл байдаг. Persistent cookies тодорхой хугацааны дараа хугацаа нь дуусч устах эсвэл автоматаар устдаг, энэ хугацааг Cookie тус бүрт тохируулах ба та тухайн цахим хуудсанд дахин зочлоход дахин шинээр байрладаг. HTML5 localStorage нь таны компьютерт байнгын байрлах ба таныг устгах хүртэл байрлана.
8.2 Бид Cookies-г юунд ашигладаг вэ?
Бид Cookies-г доорх зорилгуудаар ашигладаг:
- Статистик тоо баримт бий болгоход: Цахим хуудсын хандалтыг хэмжих, үүнд хандалтын тоо, ямар домэйн-с хандаж байгаа, цахим хуудсын аль хуудсанд илүү хандалт байгаа, нийт хандагчдын ерөнхий газар зүйн байршил гэх мэт,
- Цахим хуудсын гүйцэтгэлийг болон таны цахим хуудас ашиглалтыг хянах: Цахим хуудсын гүйцэтгэл, өргөдлүүд, таны манай цахим хуудсыг болон өргөдлүүдийг хэрхэн ашиглаж буйг хянах,
- Баталгаажуулалт болон цахим хуудсын үйл ажиллагааг сайжруулах: Таны цахим хуудастай харьцах туршлагыг сайжруулах, үүнд таныг цахим хуудсанд эргэн зочлоход таны хэрэглэгчийн нэр болон нууц үгийг санах мөн таны илүүд үзэх веб хөтчийн тухай тохиргоо, мэдээллүүдийг санах (жишээ нь та аль хэл дээр цахим хуудсыг үзэх гэх мэт)
- Чанарын баталгаа: Цахим хуудсын чанарыг баталгаажуулах, Plagiarism шалгах болон цахим хуудсыг ашиглахтай холбоотой буруу хэрэглээ болон тогтмол биш байдлаас сэргийлэх.
8.3 Гуравдагч этгээдийн Cookies
Гуравдагч этгээдийн Cookies нь гуравдагч этгээдийн цахим хуудаснаас тавигдаж хадгалагдана – манай цахим хуудаснаас биш. Та манай цахим хуудсанд зочлох үед дараах гуравдагч этгээдийн Cookies хадгалагдаж болзошгүй:
- Facebook cookies, та манай цахим хуудас руу Facebook ашиглан нэвтрэх үед,
- Google cookies, та манай цахим хуудас руу Google ашиглан нэвтрэх үед,
- Microsoft cookies, та манай цахим хуудас руу Microsoft ашиглан нэвтрэх үед,
- Yahoo cookies, та манай цахим хуудас руу Yahoo ашиглан нэвтрэх үед,
- Энэхүү цахим хуудас нь Google Analytics буюу Google Inc-н веб шинжилгээ хийх үйлчилгээ үзүүлэгч байгууллагыг ашигладаг. Google Analytics нь cookies-г ажиллуулна. Cookies-г ашиглан цахим хуудсын хэрэглээний талаар цуглуулсан мэдээллүүд (таны тухайн байршлын хувьд хэрэглээ орохгүй болно учир нь үүнд таны IP хаяг гэх мэт баталгаажуулалт шаардлагатай) нь АНУ-д байрлах Google компанийн серверт шилжин очдог. Google энэ мэдээллийг ашиглан таны тухайн цахим хуудасны ашиглалтыг, цахим хуудас эзэмшигч байгууллагад цахим хуудасны хэрэглээний үр дүнгийн талаар тайлан хүргүүлэх, цаашид цахим орчингийн хэрэглээтэй холбоотой бусад үйлчилгээнд жишээ, нотолгоо болгон хамруулах зорилгоор шинжилдэг. Google энэ мэдээллийг гуравдагч этгээд рүү хуулийн шаардлагын дагуу эсхүл бусад гуравдагч этгээд Google-г төлөөлж мэдээллийн боловсруулалт хийдэг тохиолдолд шилжүүлж болно. Ямар ч тохиолдолд Google таны IP хаягийг бусад таны тухай хадгалагдсан мэдээлэлтэй холбохгүй. Та цахим хуудсуудыг таны компьютерт cookies хадгалахгүй болгохоор тохиргоог веб хөтөчдөө хийж болох ба энэ нь цахим хуудсын зарим үйл ажиллагааг танд бүрэн хүргэх боломжгүй болгох магадлалтай.
Энэ цахим хуудсыг ашигласнаар та өөрийн мэдээллийн боловсруулалтыг, энд тайлбарласан байдлаар тодорхой зорилгын дагуу Google нотолгоо, жишээ маягаар ашиглахыг зөвшөөрч байгаа болно.
- Та cookies-н хэрэглээг эсэргүүцэж веб хөтөчдөө тодорхой тохируулгуудыг хийх боломжтой ба энэ нь цахим хуудсын үйл ажиллагааг танд бүрэн хүргэх боломжгүй байх магадлалтайг анхаарна уу. Мөн та бусад тодорхой үйлчилгээнүүдийг таны компьютерт байрласан cookies –г ашиглан цахим хуудасны хэрэглээтэй холбоотой цуглуулсан мэдээллийг (нэр нь үл мэдэгдэх байдлаар хадгалагддаг IP хаяг – IP маск гэх) авах, боловсруулахаас сэргийлэх үүднээс Google-н хувьд веб хөтчийн нэмэлт тохиргоог/plug-in доорх холбоосын дагуу
8.4 Cookies-г устгах
Та компьютертоо хадгалагдсан байгаа cookie-г устгаж болно. Та веб хөтчийнхөө Settings эсхүл Options menu-н Privacy эсхүл History хэсгээс cookie-г устгах боломжтой. Ихэнх веб хөтчийн энэ тохиргоо нь Ctrl+Shift+Del гэсэн гарын хялбарчилсан дохиогоор эсхүл Mac компьютер хэрэглэж байгаа тохиолдолд Command+Shift+Del, гарч ирнэ. Хэрэв та манай цахим хуудасны Cookies-г хэрэглэхээс татгалзвал таныг цахим хуудсыг хэрэглэх явцад төвөгтэй асуудлууд гарч болзошгүй ба цахим хуудсын зарим үйл ажиллагааг ашиглах боломжгүй байх магадлалтай.
9. Таны тухай бидэнд ирсэн хувийн мэдээлэлд хандах, нэвтрэх / Access and insights into the personal data we have about you
Та Turnitin-д бүртгэгдсэн данстай бол нэвтрэн орж бидэнд харагдах өөрийн бүхий л мэдээлэл, материалыг харж болох бөгөөд info@unisolution.mn цахим хаяг руу өөрийн хувийн мэдээллийн тухай мэдээлэл хүссэн цахим шуудан хүргүүлж болно. Таны хүсэлтийг хүлээн авсны үндсэн дээр бид таны тухай бидэнд байгаа хувийн мэдээллийг, түүнийг яаж олж авсан тухай, ямар зорилгын дагуу тэрхүү мэдээллийг боловсруулж ашигладаг, өөр ямар этгээдтэй энэ мэдээллийг хуваалцдаг тухайн хамтаар хүргүүлэх болно.
10. Хувийн мэдээллээ татаж авах (мэдээлэл шилжүүлэлт) / Download your personal data (data portability)
Та Turnitin-д хэрэглэгчийн бүртгэлтэй бол өөрийн Plagiarism шалгалтын үр дүнгийн тайланг татан авч болно.
11. Хувийн мэдээлэлдээ засвар оруулах, устгах / Correction and deletion of your personal data
Хэрэв таны бидэнд ирүүлсэн мэдээлэлд бидний хянагчаар нь ажиллах дансны болон бусад хувийн мэдээллүүдийн аль ч хэсэгт буруу ташаа мэдээлэл орсон бол ихэнх тохиолдолд та өөрийн дансыг ашиглан түүнийг залруулах боломжтой. Ямар ч өөрчлөлт, залруулгыг та өөрөө хийхийг бид зөвлөж байна. Эсхүл та мэдээллээ залруулахдаа бидний тусламжийг хүсэж болно. Таны өөрөө хянагчаар нь ажиллах мэдээллүүдийн хувьд хэзээ ч тэдгээр мэдээллүүдийг манай цахим хуудсыг ашиглан залруулж эсвэл устгах боломжтой. (3.2-г харна уу)
Таны хувийн мэдээлэлд өөрчлөлт орсон, эсхүл та манай цахим хуудсанд цаашид мэдээллээ байршуулахыг хүсэхгүй байх тохиолдолд та өөрийн дансандаа нэвтрэн орж мэдээллийг шинэчилж эсвэл устгаж болно. Хэрэв таны данс устсан бол таны данстай холбоотой бүхий л мэдээлэл мөн устана, үүнд таны дансны мэдээлэл болон Plagiarism шалгалтын үр дүнгийн тайлангууд багтана.
Хэрэв таны данс, түүнтэй холбоотой мэдээлэл, агуулгууд болон таны материалууд бидний дүгнэснээр ялгаварлан гадуурхсан, арьс өнгөөр ялгаварласан, садар самуунтай холбоотой, ёс суртахуунгүй, заналхийлсэн, доромжилсон, дарамталсан өнгө аястай эсхүл холбогдох хууль тогтоомжийг, гуравдагч этгээдийн эрхийг мөн манай хэрэглэгчийн гарын авлагыг зөрчсөн ба манай цахим хуудасны зорилготой нийцэхгүй байх тохиолдолд бид таны дансыг устгах эсхүл дансанд нэвтрэх эрхийг хязгаарлах эрхтэй.
Бид таны дансыг устгасан эсхүл дансанд нэвтрэх эрхийг хязгаарласан бол бид танд ямар шалтгааны улмаас таны дансыг устгасан эсхүл дансанд нэвтрэх эрхийг хязгаарласан тухайгаа таныг анх данс үүсгэх үедээ бүртгүүлсэн цахим шуудангийн хаяг-руу цахим шуудан илгээн мэдэгдэх болно.
12. Бусад эрх / Other rights
Таны хувийн мэдээлэлтэй холбоотой дээр дурдсан эрхүүдээс гадна та дараах эрхүүдийг мөн эдэлнэ:
- Таны хувийн мэдээллийг боловсруулах үйл ажиллагааг таслан зогсоох эсхүл хязгаарлахыг шаардах;
- Таны хувийн мэдээллийг маркетингийн зорилгоор боловсруулахыг үл маргах журмаар таслан зогсоохыг шаардах;
- Хэрэв бид таны зөвшөөрлийн дагуу таны хувийн мэдээллийн боловсруулалтыг хийж байгаа бол та тус зөвшөөрлөө ямар ч үед түдгэлзүүлэх эрхтэй. Хэрэв та түдгэлзүүлсэн тохиолдолд энэ нь таны зөвшөөрлөө түдгэлзүүлэхээс өмнө боловсруулагдсан мэдээллийн хууль ёсны дагуух байдалд нөлөө үзүүлэхгүй. Та info@unisolution.mn гэсэн хаягаар цахим шуудан илгээж зөвшөөрлөө түдгэлзүүлж болно.
Зарим тохиолдолд энэхүү эрхүүд нь хязгаарлагдмал эсхүл нөхцөлт байж болно. Жишээ нь ямар нэг хэргийн хувьд танд мэдээллийг зөөвөрлөх эрх байгаа эсэх нь тухайн мэдээллийг боловсруулах тодорхой үйл явцаас хамаарна.