1. Хэрэглээ
Энэхүү үйлчилгээний нөхцөл нь зөвхөн Turnitin LLC (цаашид ‘Систем хөгжүүлэгч‘ гэх)-н програм хангамжийн хүрээнд хэрэглэгчдэд үзүүлж буй бүхий л үйлчилгээний хувьд хүчин төгөлдөр байна.
2. Мэдээллийн хамгаалалт
Аливаа мэдээллийн санд байршуулсан баримт бичиг эсхүл бичвэр (мэдээлэл) нь манай серверүүд дээр хадгалагддаг бөгөөд тэдгээрээс авсан ишлэл хэсгүүд нь интернет болон дотоод мэдээллийн баазуудтай хайлтын системээр харьцуулагддаг.
Өөрөөр хэлбэл аливаа материалын оюуны бүтээл завших (цаашид ‘Plagiarism‘ гэх)-тай байгаа эсэхийг шалгуулахын тулд системд байршуулсан өгөгдлийг бид өөрсдийн сервер буюу мэдээллийн санд хадгалдаг ба хайлтын системээр дамжуулан интернет болон Plagiarism Prevention Pool буюу дотоод мэдээллийн сантай тус тус харьцуулан шалгадаг. Хэрэглэгч нь манай серверээс өөрийн материалыг устгах бүрэн эрхтэй. Хэрэв хэрэглэгч өөрийн шалгасан материалыг устгаагүй тохиолдолд тухайн материал нь бусад хэрэглэгчдийн Plagiarism-ийг илрүүлэх харьцуулалтанд ашиглагдах ба хэрэглэгчийн материал нь зөвхөн түүний зөвшөөрлөөр бусад хэрэглэгчдэд нээлттэй болно.
3. Хувийн мэдээлэл
Манай үйлчилгээг авах үеэр таны бидэнд өгсөн аль ч хувийн мэдээлэл бүрэн хэмжээнд холбогдох хуулийн дагуу хамгаалагдсан байна. Мөн хэрэглэгчдийн хувийн мэдээллийг тэдний зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй. Хэрэв хэрэглэгч бичгээр хүсэлт гаргасан тохиолдолд бид таны хадгалсан хувийн мэдээллийг зааврын дагуу хадгалж, устгах талаар мэдээлнэ.
4. Аюулгүй байдлын зөвөлгөө
Бид таны хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд задруулахгүй байх үүднээс тэдгээрийг техникийн болон зохион байгуулалтын аргаар хадгалахад анхаарч ажиллана. Цахим шуудангийн харилцаа холбоо нь өгөгдлийн аюулгүй байдлыг бүрэн хангаж чадахгүй учраас нууцлалын хамгаалалттай цахим шуудан ашиглахыг зөвлөж байна.
5. Гадаад холбоосууд
Систем хөгжүүлэгч нь “plagscan.com” домэйн хаягаас бусад вэб хуудасны агуулгад хариуцлага хүлээхгүй болно. Ялангуяа тодорхой мэдээлэл эсхүл материал нь Plagiarism- тай байгаа эсэхийг шалгуулах танд хүргэдэг автоматаар үүсгэгдсэн холбоосууд нь “байдаг байдлаараа” байх бөгөөд аливаа шууд болон шууд бус баталгаа олгогддоггүй болно.
6. Баталгаа
Бид цахим хуудас, мэдээлэл болон үйлчилгээг өөрийн хэрэглэгч болон сонирхогч этгээдүүдэд “байдаг байдлаар” болон “боломжит байдлаар” нь буюу алдаа дутагдал байж болзошгүй байдлаар, аливаа баталгаа (зах зээлд өрсөлдөх чадвар, тодорхой зорилгод хүрэх байдал, зөрчил гаргаагүй байх үүнд хамаарна гэхдээ үүгээр хязгаарлагдахгүй) олгохгүйгээр хүргэдэг болно. Систем хөгжүүлэгч нь гарсан үр дүнгийн үнэн зөв байдал болон бүрэн бүтэн байдлыг хариуцахгүй. Шалгалтын үр дүн нь үзүүлэлт төдий, уншигчид дэмжлэг үзүүлэх зорилготой бөгөөд уншигч нь бичвэрийн хэсгүүдийн Plagiarism-тай байгаа эсэхийг тодорхой түвшинд өөрөө биечлэн шалгаж баталгаажуулах шаардлагатай. Систем хөгжүүлэгч нь онлайн үйлчилгээ бөгөөд үйл ажиллагаа нь дэд бүтцийн үйлчилгээ үзүүлэгч гуравдагч этгээдийн үйл ажиллагаанаас шалтгаалдаг. Хэдийгээр бид хичээл зүтгэл гарган ажилладаг боловч өөрсдийн зүгээс үзүүлж буй үйлчилгээндээ гуравдагч этгээдээс хамааралтай аливаа алдаа дутагдал гарахгүй гэх баталгааг өгөх боломжгүй юм. Plagscan тохируулга, өөрчлөлт хийсний улмаас программд нэвтрэх боломжгүй болсонтой холбогдуулж бид баталгаа өгөхгүй болно. Цахим хуудас, сервер, программ хангамж болон өгөгдлийн санг засан сайжруулах, засвар үйлчилгээ хийх тохиолдолд Систем хөгжүүлэгч нь хэрэглэгчдэд урьдчилан мэдэгдэл хүргүүлэхгүйгээр үйлчилгээг зогсоох эрхтэй. Ингэхдээ уг үйл ажиллагааг хурдан хугацаанд гүйцэтгэх бөгөөд хэрэглэгчдэд тухай бүр мэдэгдэхийг эрмэлзэнэ. Хэрэглэгч эсхүл үйлчлүүлэгч нь гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд Систем хөгжүүлэгч нь тухайн хэрэглэгчийн үйлчилгээг зогсоох, өгөгдлийн сангаас баримт бичгийг хэсэгчлэн болон бүхэлд нь устгах эрхтэй.
7. Үйлчилгээний үргэлжлэх хугацаа, цуцлах болон өөрчлөлт оруулах
Энэхүү нөхцөлийн дагуу үзүүлж буй бүтээгдэхүүн үйлчилгээний стандарт хугацаа нэг жил байх ба талууд үйлчилгээг зогсоох санаачлага гаргаагүй тохиолдолд цаашид сунгагдсанд тооцно. Эсвэл талууд тодорхой хугацааг харилцан тохирч болно. Хэрэглэгч нь систем хөгжүүлэгч болон Юнисолюшн Партнерс ХХК (цаашид ‘Албан ёсны борлуулагч‘ гэх)-д хүргүүлсэн аливаа захиалгыг 14 хоногийн дотор бичгээр мэдэгдэл хүргүүлж цуцлуулж болно. Хэрэв таны өгсөн захиалгын дагуу бид үйлчилгээ эхлүүлсэн тохиолдолд аливаа биелэгдсэн захиалгыг хүчингүй төлөвт шилжүүлэх боломжгүй болно. Энэхүү нөхцөлийг зөвхөн систем хөгжүүлэгч болон түүний Албан ёсны борлуулагчид өөрчлөх эрхтэй байна. Аливаа өөрчлөлтүүд нь үйлчилгээ болон гэрээний дараагийн хугацаанд хамаарна.
Аливаа хэрэглэгчийн 12 сарын турш нэвтрээгүй дансыг устгах буюу нэвтрэх эрхийг хүчингүй болгоно. Хэрэв үйлчилгээний аливаа нэг хэсэг нь тодорхой шалтгааны улмаас эвдэрсэн бол бүх үйлчлүүлэгчдэд түргэн хугацаанд мэдэгдэх болно.
8. Эх сурвалжид хандах
- Plagiarism-ийн тайлангийн үр дүнг хэрэглэгч өөрчлөх боломжгүй. Нэн ялангуяа, хэрэглэгч тайлан бичигчийн зөвлөмжийг болон Систем хөгжүүлэгчийн албан ёсны лого эсвэл барааны тэмдгийг тайлангаас хасаж болохгүй. Мөн хэрэглэгч нь систем хөгжүүлэгчийн аливаа лого, барааны тэмдэгт, эсвэл үйлчилгээний тэмдгийг ашиглах эрхгүй байна.
- Хэрэглэгч нь Систем хөгжүүлэгч болон түүний Албан ёсны борлуулагчаас бичгээр зөвшөөрөл аваагүй тохиолдолд эдгээр нөхцөлийн талаар хэвлэлийн мэдээлэл эсвэл олон нийтэд бичгэн мэдэгдэл гаргах эрхгүй байна.
- Систем хөгжүүлэгч нь өөрийн болон хэрэглэгчийн явуулж буй аливаа үйл ажиллагааг гэрчилгээжүүлэх болон баталгаажуулах эрхгүй байна.
9. Хэрэглэгчийн эрх, үүрэг
- Хэрэглэгч нь үйлчилгээнд бүртгүүлэхдээ холбогдох хэрэглэгчийн сонгосон нэр, нууц үг бүхий хувийн данстай байна.
- Аль ч хэрэглэгч өөрийн данстай холбоотой бүх үйл ажиллагаанд бүрэн хариуцлага хүлээнэ. Мөн хэрэглэгч бүр өөрийн дансны нууцлалыг (нууц үг, холбогдох эрх гэх мэт) чандлан хадгалах үүрэгтэй.
- Хэрэглэгч дансны хууль бус хэрэглээ эсвэл аюулгүй байдлыг зөрчсөн үйлдлийг бичгээр эсвэл цахим шуудангаар мэдээлэх үүрэгтэй.
- Хэрэглэгч нь зөвхөн одоогийн журам, тайлбарт заагдсан байдлаар Систем хөгжүүлэгчийн үйлчилгээг авах. Мөн хэрэглэгч аливаа вирустай мэдээллийг байршуулахгүй, системийг хэт ачаалуулахгүй, гэмтээхгүй, серверийг унтраахгүй байх. Үүнээс гадна цахим хуудсанд хууль бусаар нэвтрэх, нууц үгийг тогтоох эсвэл үйлчилгээ, данс эсвэл хадгалсан мэдээлэл рүү нэвтрэх зэрэг бүх оролдлогуудыг хатуу хориглоно.
10. Давагдашгүй хүчин зүйлс
Систем хөгжүүлэгч нь ажил хаялт, цахилгаан тасрах, харилцаа холбоо алдагдах, байгалийн гамшиг, зэрэг давагдашгүй хүчин зүйлс бий болсон тохиолдолд системийн болон түүний аюулгүй найдвартай ажиллагааны талаар үүрэг хүлээхгүй.
11. Эрх зүйн харилцаа
Систем хөгжүүлэгч нь АНУ-ын California мужид байрладаг тул систем хөгжүүлэгчийн оршин байгаа газрын хуулийг тогтоомжийг удирдлага болгоно.
12. Бусад нөхцөл
Хэрэв нэг болон хэд хэдэн дүрэм – эсвэл эдгээр дүрмийн зарим хэсэг – эсвэл эдгээр нөхцөлийн зарим хэсэг нь хүчин төгөлдөр бус эсвэл бүрэн бус байвал энэ нь үлдсэн нөхцөлүүдийн хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй.